Vendly Нүүр хуудас

Vendly.mn Нууцлалын бодлого

Privacy Policy
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 6-р сар

1 Ерөнхий зүйл

Vendly.mn ("Vendly", "Бид", "Манай платформ") нь худалдагч болон худалдан авагчийг холбох цахим худалдааны marketplace платформ юм. Энэхүү Нууцлалын бодлого нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, ашиглах, хадгалах, хамгаалах болон хуульд заасан үндэслэлээр хэрхэн дамжуулах нөхцөлийг тодорхойлно.

Vendly.mn үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлогыг уншиж, ойлгож, зөвшөөрсөнд тооцогдоно.

2 Цуглуулах мэдээлэл

Бид дараах мэдээллийг цуглуулж болно:

Хэрэглэгчийн мэдээлэл

  • Овог нэр
  • Хэрэглэгчийн нэр
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар
  • Профайл зураг
  • Хаягийн мэдээлэл

Худалдааны мэдээлэл

  • Захиалга
  • Борлуулалтын бүртгэл
  • Худалдан авалтын түүх
  • Төлбөрийн мэдээлэл
  • Хүргэлтийн мэдээлэл

Техникийн мэдээлэл

  • IP хаяг
  • Browser мэдээлэл
  • Device мэдээлэл
  • Session мэдээлэл
  • Cookie мэдээлэл
  • Log бүртгэл
  • Байршлын мэдээлэл (зөвшөөрөлтэй тохиолдолд)

Харилцааны мэдээлэл

  • Тусламж үйлчилгээний хүсэлт
  • Чат болон харилцааны бүртгэл
  • Сэтгэгдэл
  • Гомдол

3 Мэдээлэл ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно:

  • Бүртгэл үүсгэх
  • Marketplace үйлчилгээг үзүүлэх
  • Худалдааны ажиллагааг дэмжих
  • Захиалга боловсруулах
  • Аюулгүй байдлыг хангах
  • Залилан илрүүлэх
  • Хэрэглэгчийн хүсэлт шийдвэрлэх
  • Үйлчилгээ сайжруулах
  • Аналитик боловсруулах
  • Хууль ёсны үүрэг биелүүлэх

4 Cookie болон Tracking

Vendly.mn нь Cookie болон ижил төстэй технологи ашиглаж болно. Эдгээр нь:

  • Нэвтрэлтийг хадгалах
  • Хэрэглэгчийн тохиргоог санах
  • Аюулгүй байдлыг сайжруулах
  • Статистик мэдээлэл боловсруулах
  • Үйлчилгээний чанарыг сайжруулах

зорилготой байна.

5 Marketplace платформын үүрэг

Vendly.mn нь худалдагч болон худалдан авагчийг холбох цахим худалдааны marketplace платформ бөгөөд платформ дээр байршуулсан бараа, үйлчилгээ, зар сурталчилгаа, контент, мэдээллийн үнэн зөв байдал, чанар, хууль ёсны байдал, хүргэлт, баталгаа болон талуудын хооронд байгуулагдах аливаа хэлцлийн шууд оролцогч тал биш болно.

Платформ дээр нийтлэгдсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон мэдээллийн үнэн зөв байдалд тухайн мэдээллийг нийтэлсэн хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

Vendly.mn нь хэрэглэгчдийн хооронд байгуулагдах худалдааны гэрээ, тохиролцоо, төлбөр тооцоо, хүргэлтийн гэрээний тал болохгүй.

6 Хэрэглэгчийн мэдээлэл ба аюулгүй байдал

Vendly.mn нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах зорилгоор дараах арга хэмжээг хэрэгжүүлж болно:

  • SSL/TLS шифрлэл
  • Нууц үгийн хамгаалалт
  • Серверийн хамгаалалт
  • Firewall систем
  • Access control
  • Audit log
  • Backup болон сэргээх систем
  • Халдлага илрүүлэх систем
Гэсэн хэдий ч интернет орчин дахь мэдээлэл дамжуулалт болон мэдээллийн сангийн хамгаалалт нь 100 хувь баталгаатай байх боломжгүй. Давагдашгүй хүчин зүйл, кибер халдлага, вирус, ransomware, техник хангамжийн гэмтэл, гуравдагч этгээдийн хууль бус үйл ажиллагаа, интернэт үйлчилгээний тасалдал, платформын хяналтаас гадуур нөхцөл байдлын улмаас мэдээлэл алдагдсан, өөрчлөгдсөн, устсан тохиолдолд Vendly.mn нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан хэмжээнээс бусад нөхцөлд хариуцлага хүлээхгүй.

7 Луйвар болон маргааны асуудал

Vendly.mn нь хэрэглэгчдэд худалдаа хийх боломж олгодог нээлттэй marketplace платформ юм. Худалдагч болон худалдан авагчийн хооронд үүссэн:

  • Залилан
  • Төлбөрийн маргаан
  • Барааны чанарын асуудал
  • Хүргэлтийн асуудал
  • Баталгааны асуудал
  • Хуурамч бүтээгдэхүүн
  • Худалдааны бусад маргаан

зэрэг асуудалд Vendly.mn нь шууд оролцогч тал болохгүй.

Хэрэглэгч нь худалдаа хийхээс өмнө нөгөө талын мэдээллийг өөрөө шалгах, эрсдэлээ үнэлэх, шаардлагатай тохиолдолд нэмэлт баталгаажуулалт хийх үүрэгтэй.

Vendly.mn нь хэрэглэгчдийн хооронд үүссэн аливаа шууд болон шууд бус хохирол, алдагдал, ашиг орлогын алдагдал, нэр хүндийн хохирлыг бүрэн хариуцахгүй.

8 Хууль бус үйл ажиллагаа

Дараах үйл ажиллагааг хориглоно:

  • Луйвар
  • Хуурамч бараа худалдах
  • Хулгайн эд зүйл худалдах
  • Мөнгө угаах
  • Хуурамч бүртгэл ашиглах
  • Бусдын эрх зөрчих
  • Зохиогчийн эрх зөрчих
  • Хакердах оролдлого хийх
  • Системийн хэвийн ажиллагаанд саад учруулах

Vendly.mn нь ийм үйл ажиллагаа илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн эрхийг урьдчилан мэдэгдэхгүйгээр түдгэлзүүлэх эсвэл бүрмөсөн хаах эрхтэй.

9 Гуравдагч этгээдэд мэдээлэл дамжуулах

Vendly.mn нь хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулж болно:

  • Хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр
  • Хуульд заасан үндэслэлээр
  • Шүүхийн шийдвэрийн дагуу
  • Эрх бүхий байгууллагын хүсэлтээр
  • Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад
  • Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад
  • Cloud үйлчилгээ үзүүлэгч байгууллагад
  • Аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагад

10 Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах

Залилан, мөнгө угаах, цахим гэмт хэрэг, хуурамч бүтээгдэхүүний худалдаа болон бусад хууль бус үйл ажиллагааны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Vendly.mn нь дараах мэдээллийг хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагад гаргаж өгч болно:

  • Бүртгэлийн мэдээлэл
  • Имэйл хаяг
  • Утасны дугаар
  • IP хаяг
  • Device мэдээлэл
  • Захиалгын мэдээлэл
  • Төлбөрийн бүртгэл
  • Харилцааны бүртгэл
  • Log мэдээлэл

Vendly.mn нь мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны хүрээнд хамтран ажиллах эрхтэй.

11 Хэрэглэгчийн эрх

Хэрэглэгч дараах эрхтэй:

  • Өөрийн мэдээлэлтэй танилцах
  • Засварлах
  • Шинэчлэх
  • Устгуулах хүсэлт гаргах
  • Зөвшөөрлөө цуцлах
  • Гомдол гаргах

12 Өгөгдөл хадгалах хугацаа

Мэдээллийг үйлчилгээ үзүүлэх хугацаанд болон Монгол Улсын хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

13 Насны шаардлага

18 нас хүрээгүй этгээд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ ашиглахыг хориглоно.

14 Бодлогын өөрчлөлт

Vendly.mn нь энэхүү бодлогод хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбар нь вэбсайт дээр нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.

15 Холбоо барих

Вэбсайтhttps://www.vendly.mn
Нууцлалтай холбоотойprivacy@vendly.mn